Филиппиний Судалгаа, боловсруулалтын зөвлөлийн эрдэмтэд эрүүл мэндийн салбарт туршилт явуулсны үр дүнд кокосны тос коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй болохыг тогтоожээ. Эхний шахалтаар гарган авсан кокосны тос нь вирусийг устгахаас гадна өвчинтэй тэмцэх дархлааны системийг идэвхжүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл бие эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг байна.
COVID-19 хөнгөнөөр туссан өвчтөнүүдэд кокосны тосны молекулууд цусан дахь халдварыг 60-90%-иар бууруулдаг аж. Туршилтыг 56 хүнд явуулахад нэг нь ч өвчин нь хүндрээгүй байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта