Н.Энхболд: Бичил бизнес эрхлэгчдэд дэмжиг үзүүлнэ гэж зээлийн зарцуулалтад заасан байна. Яг юу хийх юм. Яг хэнд очих юм. Хаагуур дамжиж хүмүүс хүрэх вэ?
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам н.Батцэцэг: Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан жижиг зээлийг арилжааны банкуудаар дамжуулан нийтдээ 6,5 сая ам.долаларыг хувиарлахаар төсөлд тусгасан байгаа.
Арилжааны банкаар иргэнд 10 сая, аж ахуй нэгжид 20 сая төгрөгийн зээлийг 36 сар хугацаатайгаар олгодог. Хөдөлмөр эрхлэлтийн хуулиараа бичил зээлийн үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд явагдаж байгаа.
Энэ оны хувьд арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хэмжээ 11,65 хувьтай байгаа. Энэ хувь сүүлийн гурван жил инфляцын түвшинтэй уялдуулаад нааш цаашаа хөдлөх нийтдээ 9-11 хувьтай 21 аймаг, 9 дүүргийн бичил бизнес эрхлэгчдэд олгоод явж байгаа.