Бид ямар барилгын материалаар хийгдсэн барилга дотор амьдарч байгаагаа мэдэхгүй байна. Барилгын компаниуд тухайн барилгыг ашиглалтад оруулахдаа дотор орчны агаарын бохирдлыг стандартын дагуу шалгуулдаг. Гэвч иргэд, хэрэглэгч, худалдан авагчдад шаардлага хангасан, хангаагүй гэх мэдээлэл одоо хүртэл хаалттай байна. Тиймээс дотор орчны агаарын бохирдлын дата буюу барилгын эрүүл ахуйн чанар стандартыг хангасан датаг нээнэ.
Яагаад нээх ёстой вэ гэвэл амьсгалын тогтолцооны өвчин, уушгины хорт хавдраар өвчлөх зонхилох шалтгаанд:
- Нэгдүгээрт: орон сууц,
- хоёрдугаарт оффис буюу албан тасалгаа,
- гуравдугаарт сургууль, цэцэрлэг,
- дөрөвдүгээрт эмнэлэг, тавдугаарт автомашин орж байна.
Учир нь хүн амьдралынхаа 90% -ийн хугацааг дотоод орчинд өнгөрүүлдэг. Нэг жилд 5000 орчим хүн хорт хавдраар шинээр өвчилдөг. Үүнд нөлөөлж байгаа нэг зүйл бол барилгын материал.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар