2013 оноос бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлж буй Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг энэ онд ашиглалтад оруулна гэж албаныхан өмнө нь мэдээлж байсан. Гэвч коронавирусний цар тахалтай холбоотойгоор энэ онд багтаан ашиглалтад оруулах боломжгүй болжээ.
Энэ талаар ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцом хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“Концессын гэрээнд хоёр улсын нарийн заалтууд байдаг. Үүнд олон улсын нислэг эхэлснээс хойш гурван сарын дараа Хөшигийн хөндийн нисэх буудлыг албан ёсоор ашиглалтад оруулна гэсэн заалттай. Бидний хүлээлт бол Монгол Улс цар тахлын улмаас тогтоогоод байгаа хилийн хоригоо хоёр, гуравдугаар сард нээвэл түүнээс цааш гурван сар нэмэж тооцвол энэ зун Хөшигтийн хөндий шинэ нисэх буудлыг нээх боломжтой. Техникийн хувьд бүх зүйл бэлтгэл ханган онгоц буухад бэлэн байгаа. Зөвхөн эдийн засаг, бизнесийн талаасаа бид хүлээлттэй байна” гэсэн байна.
Онгоц буулгах, нисгэхэд бэлэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан ч ирэх оны 2-р сард нислэгийг эхлүүлж, тавдугаар сард албан ёсоор нээнэ гэж төлөвлөжээ.
Л.Баяр