УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд хоёр чухал зүйл байна. Үүнд санхүүжилтийн тогтолцоо хоёр дахь нь эмийн бодлого. Үндэсний аюулгүй байдалд эм нь эмнэлгийн хэрэгслийг оруулж зохицуулсан байдаг. Эмийн бодлого бол үндэсний аюулгүй байдал мөн гэсэн хэсгийн авсан байна. Эмийн үнийг бууруулахыг тулд олон улсын тендерээс нэгдсэн байдлаар худалдан авч үнэ бууруулна гэсэн бодлого бид ярьж байна. Үүний үр дүнд хамгийн сайн жишээ бол C вирусийн эм байна. 99 хувийн хөнгөлөлттэй оруулж ирээд засгийн газар гэрээ хийгээд авсан. Гэтэл энэ заалтаас засгийн газар гэдэг хэсгийг хасаад эрүүл мэндийн яам өөрөө үнийн асуудал дээр орчихлоо. Яам өөрөө засгийн газрын өмнөөс бүх ажлыг нь авчихлаа. Ингээд үнийн бодлого гарах юм уу? Ер нь реформ хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.