У.Хүрэлсүхийн Засгийн газар 9,3 их наяд төгрөгийн өр төлсөн, төлөөгүй тухай яриа сошиал ертөнцөд нэлээн яригдаж буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг хийж, өр төлбөрийн жагсаалтыг хуваалцсан байна.
Тэрбээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр төлсөн гэнэ, үгүй байх, ийм их хэмжээний өр төлчихлөө гэж үү? гээд янз бүрийн яриа өрнөөд байх шиг. Өр төлөх амаргүй, хэцүү ч ийм их өрийг бид дарж барагдуулж чадсан юм. Зарим хүмүүс итгэхгүй байгааг ч ойлгож байна. Төлөгдсөн өрийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗГ 2017.10.04-нөөс 2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг 3351 удаагийн төлөлтөөр барагдуулсан.
Үүнд:
1️.1991 оноос хойш хэрэгжсэн нийт 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрт 876.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 389.9 тэрбум төгрөг, нийт 1,266.0 тэрбум төгрөг,
2️.2012 оноос хойш авсан арилжааны нөхцөлтэй гадаад бонд, арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт:
✳️ 2012 онд арилжаалсан Чингис бондын үндсэн төлбөрт 1,224.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 420.0 тэрбум төгрөг нийт 1,644.5 тэрбум төгрөг,
✳️ 2015 онд арилжаалсан Димсам бондын үндсэн төлбөрт 393.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 23.3 тэрбум төгрөг нийт 416.6 тэрбум төгрөг,
✳️ 2016 онд арилжаалсан Мазаалай бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг,
✳️ 2016 оны авсан Кредит свисс банкны зээлийн үндсэн төлбөрт 490.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 128.3 тэрбум төгрөг нийт 618.3 тэрбум төгрөг,
✳️ 2017 онд арилжаалсан Хуралдай бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум төгрөг,
✳️ 2017 онд арилжаалсан Гэрэгэ бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөг,
3️.2011 оноос хойш арилжаалсан дотоод бондын үндсэн төлбөрт 3,485.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 785.4 тэрбум төгрөг нийт 4,270.7 тэрбум төгрөг
Төлсөн өрийн жагсаалтыг өр үүссэн хугацаа, өр төлсөн он, сар, өдөр зэргийг эндээс харж болно.
1 comment
baragduuljee geed l urd hormoigoo avch hoid hormoigoo nohood baij….ard tymniig orond l hiigeed baigaa bizdee