2020 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш хилээр орж ирсэн автомашины түүхийг харах заавар

“EBARIMT” аппликейшн ашиглан 2020 оны 4 сарын 1-с хойш Монгол улсын хилээр импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой боллоо.

“EBARIMT” аппликейшн – Төрийн үйлчилгээ – Гаалийн ерөнхий газар – Тээврийн хэрэгслийн бүртгэл

“EBARIMT” аппликэйшныг ашиглан тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авах зааврыг хүргэж байна.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69,472 байгаагаас суудлын автомашин 43.9%-ийг эзэлж байна.

Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4%-аар, 2017 онтой харьцуулахад 42%-аар өсжээ.

Нийслэлийн татварын газар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн