Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтны тархац нутаг хумигдан идэш тэжээлийн хомсдолд орж улмаар хотруу орж ирэх, зэрлэгшсэн нохойд бариулах зэргээр гэмтэж бэртэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул нийслэлийн Байгаль орчны газраас “Зэрлэг амьтан асрах байр” байгуулан асарч тэнхрүүлэн байгальд эргүүлэн тавих ажлыг зохион байгуулж байна.
2019 онд дээрх төрлийн 43 дуудлага мэдээлэл хүлээн авсан бол 2020 оны 10 дугаар сарын байдлаар 104 удаагийн дуудлага мэдээлэл /хөхтний 28, шувууны 46, хэвлээр явагчийн 30/ хүлээн авснаас 16 бодгаль амьтныг асран тэнхрүүлж байгальд эргүүлэн тавьж, 71 бодгаль амьтныг шууд байгальд шилжүүлэн, 17 бодгаль амьтан эмчилгээ авч чадалгүй хорогдсон байна.
Дуудлага мэдээлэл өгсөн:
-Чингэлтэй дүүргийн оршин суугч н.Сайнбуян, н.Мөнхтуяа, н.Отгонсүрэн, н.Мөнхдэлгэр, н.Жаргал
-Сүхбаатар дүүргийн оршин суугч н.Ганбат, н.Цэрэнбямба, н.Батдорж, н.Санжид, н.Заяахишиг, н.Баатар, н.Энхбат, н.Оюунбат, н.Мөнх-Оргил
-Баянзүрх дүүргийн оршин суугч н.Дэлгэрмаа, н.Ганбаатар, н.Баяндэмид, н.Батсайхан, н.Батпүрэв, н.Галт, н.Дуламсүрэн, н.Бямбаа, н.Уранчимэг, н.Баянзул, н.Мягмарсүрэн
-Баянгол дүүргийн оршин суугч н.Ариунболд, н.Золзаяа, н.Содгэрэл, н.Дүүрэнжав, н.Мөнхзаяа, н.Заяахүү, н.Эрдэнэбат
-Сонгинохайрхан дүүргийн оршин суугч н.Цэнгэлбаяр, н.Дагвацэрэн, н.Даваадулам, н.Байгальмаа, н.Бямбасүрэн, н.Уламбаяр,
-Хан-Уул дүүргийн оршин суугч н.Насанбуян, н.Ганчимэг, н.Анхмаа н.Отгонбаяр, н.Баянсамбуу, н.Батсайхан нар болон нэр бүртгэгдээгүй ч хүмүүнлэг сэтгэлээр дуудлага өгсөн бусад иргэддээ зэрлэг амьтдыг хамгаалахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье.
Зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нийслэлийн Байгаль орчны газрын 11 318003 дугаарын утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 утсанд мэдэгдэнэ үү.
Нийслэлийн Байгаль орчны газар