Ипотекийн зээлийн хүүг 6% болгон өөрчилж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаал бүхий уг журмаар дараах өөрчлөлтүүд орсон байна.
Үүнд:
- Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
- Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох.
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх.
Ийнхүү зээлийн хүүг бууруулснаар зээлдэгчийн орлогын доод хэмжээ 1,100,000 төгрөгөөс 900,000 төгрөг болж буурч байгаа нь орон сууцны ипотекийн зээлд орлогын хэмжээ нь хүрдэггүй байсан иргэд зээл авахад дөхөм болж байна гэдгийг онцолжээ.
Харин 6%-ийн зээлд хамрагдахад хамтран зээлдэгчийн тухайд тавигдах шаардлагад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл, хамтран зээлдэгчгүйгээр зээл авна гэдэг нь ташаа мэдээлэл ажээ.
Журамд өөрчлөлт орсончлон 2020 оны аравдугаар сараас өмнө 8%-ийн зээл авсан иргэд 6%-ийн зээлд хамрагдах боломжгүй ч 8%-ийн зээлээ төлсөн иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрх нь нээлттэй болохыг БХБ-ын сайд хэлсэн билээ.
Өөрчлөгдсөн журам
1 comment
Хаха 8 хувиа 20 жилийн дараа дуусгаад авахад ямар ч хүн 35 с дээш настай болчдог юм байгааздэ