Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ковид-19-тэй холбоотой санхүүжилтийг нэг бүрчлэн уншиж өгөв. Төслийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар зэрэг гурван байгууллагаас нийт 119 сая ам.доллар авсан. Азийн хөгжлийн банкны төслүүдийн дотор одоо хэрэгжиж байгаа зарим төслийн нэрийг өөрчилсөн гэв.
Азийн хөгжлийн банкнаас
- 1.2 сая ам.долларын төсөл байгаа. Энэ дээр зөөврийн рентгэн аппарат 16 ширхэг, хяналтын монитор 43 ширхэг, амьсгалын аппарат 32 ширхэг, тариа, дуслын автомат шахуурга 105 ширхэг зэрэг тоног төхөөрөмжийг 2020 оны гуравдугаар сард эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд худалдан авч хуваарилсан.
- 30 сая ам.доллараар 2,923 ширхэг тоног төхөөрөмж 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авч эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад арванхоёрдугаар сард хуваарилна.
- Нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд ХӨСҮТ-д нэн шаардлагатай томограф төхөөрөмжийг худалдан авсан.
- 26.4 сая ам.доллароор цар тахлын үед хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд хүнсний талон болон хүүхдийн мөнгө хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан.
Дэлхийн банкнаас
- 2.1 сая ам.долларыг суурин рентгэн аппарат 15 ширхэг, зөөврийн рентгэн аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус худалдан авч нийслэл, орон нутгийн эмнэлгүүдэд хуваарилсан.
- 26.9 сая ам.доллар нэн шаардлагатай 1,000 орчим нэр төрлийн 11 мянга гаруй тоног төхөөрөмж худалдан авч 1,000 ортой эмнэлэг дэлгэн ажиллах боломжийг бүрдүүлэх.
- 20 сая ам.доллар тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд ажилгүйдлийг бууруулахад зарцуулна.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламж
- Нэг сая ам.доллароор хувийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх,
- 9.3 сая ам.доллароор эмнэлгийн машин, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэх гээд нийт 117.9 сая ам.долларын арга хэмжээг Ковидтой холбоотой авч хэрэгжүүлсэн байна.
1 comment
zeel l avaad baidag ene neg um ooroo toloh um shig ard tymen l tolno shdee