Хүрэн манжин дарах арга

Ургацаа эд хурааж буй энэ сайхан цагт хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна. Энэ аргаар дараад, 7 хоногийн дараа гэхэд салад, зууш хийгээд идэж болно. Мөн хөргөгчинд хоёр сар хадгалах боломжтой. Энэ аргаар өргөст хэмх, алаг салат (дунайский), чинжүү дарж болно.

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Хүрэн манжин – 1 кг
Ус – 1 аяга буюу 240 мл
Алимны цуу – 2 аяга буюу 480 мл
Сахар – 30 гр
Бүхэл хар перц – 1 ц.х

Хийх заавар:

1. Хүрэн манжингаа 45 минут буцалгаж болгоно.
2. Хальсыг цэвэрлээд, жигд зузаантайгаар хүссэн хэлбэрээр хэрчинэ.
3. Ариутгасан варианы шилэнд хэрчсэн хүрэн манжингаа хувааж хийнэ.
4. Ус, алимны цуу, сахар, хар перцээ хийж, сайтар хутгаад, 2 минут буцалгана.
5. Буцалсан шүүсээ шилтэй хүрэн манжиндаа нэмнэ. Шингэнээ дүүргэхдээ тагнаас багадаа 2 см зай       үлдээнэ.
6. Шилний амсарыг арчин, сайтар таглаад, сэрүүн газар 7 хонуулаад, идэхэд бэлэн болно. Үүнийг нээсний дараа сарын туршид хөргөгчинд хадгалж болно. Нээлгүйгээр 2 сар хадгалах боломжтой.
7. Хэрэв 6 сар хүртэл хадгалах хүсэлтэй бол 6-р алхмын дараа хүрэн манжингаа 20 минут жигнэнэ.

Эх сурвалж: Home Cook –  Гэртээ Тогооч /Цахим хаяг/

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн