Аравдугаар сард АНУ руу үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь тодорхойгүй байсан. Тэгвэл өнөөдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгт АНУ-аас буцах хүсэлтэй иргэдээс хамрагдсан мөн аравдугаар сард нутаг буцах боломжтойгоо мэдэгдсэн 46 иргэн байгаа учраас Сиатлын нислэгийг цуцалжээ. Харин түүний оронд аравдугаар сарын 28-нд Токио руу дахин нэг нислэг үйлдэхээр болсон байна.
Токио руу нислэг үйлдэх болсон шалтгаан нь аравдугаар сарын 1-нээс Япон улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй буюу тус улсад хөдөлмөр эрхэлдэг иргэд болон оюутнуудад виз олгож эхэлсэнтэй холбоотой юм байна.
Л.Баяр