Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Аравдугаар сарын 12, 13-ны сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид хийгдсэн нийтдээ 1,352 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,350 хүний сорьцод халдвар илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь 2020.10.10 өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нарт халдвар илэрсэн. Ингээд 2020.10.10 Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдлоо.
9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. Монголд 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ.Өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүллээ. Ингээд ХӨСҮТ нийт 29 хүн ажиглалт тандалтад байна.
Л.Баяр