Португалийн Хөлбөмбөгийн холбооны вэб сайтад Кристиано Роналдо коронавирусийн халдварын улмаас “UEFA Nations League” буюу Европын хөлбөмбөгийн холбооны Үндэстнүүдийн лигийн хүрээнд лхагва гаригт Шведийн шигшээ багийн эсрэг тоглох тоглолтод оролцох боломжгүй болсон талаар бичсэн байна.
Одоогийн байдлаар Кристиано Роналдогийн биеийн байдал нь хэвийн байгаа ба тусгаарлагдаад байгаа аж.
Л.Баяр