Ээж охин хоёрт зодуулсан гэх ТҮК-ийн ажилтан өдийг хүртэл эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй гэжээ

2017-06-06 15:401min3
бичлэг

Өчигдөр цахим ертөнцөд нэгэн бичлэг шуугиан тарив. Бичлэгнээс харахад ээж, охин хоёр нийлж нэгэн ТҮК-ийн ажилтанг зодож буй байдал харагдах бөгөөд тус бичлэгийг үзсэн хүмүүс ээж охин хоёрыг буруутган  “Ядарсан хүнийг дээрэлхэж, зодлоо, ТҮК-ийн ажилтан хүн биш үү. Зогсох ёсгүй газар зогсчихоод юу вэ” гэх мэтээр бухимдлаа илэрхийлсэн.

Харин энэ талаар зодуулсан ТҮК-ийн ажилтан П.Эрдэнэбат хэлэхдээ “Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл “чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд намайг зодсон. “Машинаа холдуул аа. Би ажлаа хиймээр байна” гэж  хэлсэн. Гэтэл машинаасаа бууж ирээд надруу дайраад байхаар нь биеэ хамгаалах гээд шүүрээрээ ганц, хоёр угзарсан.

Бусдаар бол надад эмэгтэй хүнд гар хүрэх хүмүүжил байхгүй. Өдий 57 насыг наслахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Өдөрт иймэрхүү байдал хэд хэд тохиолддог. Бид нарыг ер нь хүн гэж үздэггүй юм. Хэл амаар доромжилно. Хог, архи, пивоны шил гээд шидэхгүй юм байхгүй. ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Б.ЦЭЛМЭГ 

http://www.medee.mn/main.php?eid=93476

3 сэтгэгдэлтэй

  • Bys

    2017-06-06 19:41 at 19:41

    Hunii amidrald yu ch tohioldoj, yachij amidarch bno. Gehdee hun hun shig bie bie hairlan hundej, bie bienee ug sonsoj, huleen avch baij ene ireedui maani urashaa hugjij bidnii amidral ch gesen gerel gegeetei baih bolvuu humuusee ene zuvhun minii l bodol

    Хариулах

  • Saran

    2017-06-06 21:01 at 21:01

    Ene hun zodson hund huuliin daguu arga hemjee avaach

    Хариулах

Saran сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй