Miso Robotics робот техникийн компани рестораны гал тогоонд ажилчдын зарим хэсгийг орлох чадвартай Flippy робот бүтээжээ.
“Flippy нь цар тахлын ид оргил үед худалдаанд гарч байгаа бөгөөд шарсан төмс, бургер зэрэг 19 төрлийн хоол үйлдвэрлэх чадвартай” гэж компаниас мэдэджээ.
Роботыг энэ оны эхээр танилцуулсан боловч Ковид-19 цах тахал гараагүй байсан учраас нэр хүнд багатай байсан юм. Харин Ковид-19 гарсны дараа эрэлт нь эрс нэмэгдсэн гэнэ.
Miso Robotics компани салбараа сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх гэсэн хүсэлтэд нь уг робот нийцнэ гэдэгт итгэлтэй байгаа тухай ерөнхий захирал Майк Белл нь мэдэгджээ.
Роботыг таазанд бэхэлдэг юм байна. Ингээд бүтээгдэхүүний температурыг өөрөө тодорхойлж, бэлтгэх хугацаагаа урьдчилан гаргаж, шинэ бүтээгдэхүүнийг судалж ангилаад хэмжээ, тунг нь тааруулдаг аж.
“Энэхүү робот цаг бургерийн 150 котлет үйлдвэрлэх хүчин чадалтай. 19 хоолны нэрэнд стандарт түргэн хоолны нэрс орсон. Түүнчлэн Impossible Burger хиймэл махан бургер ч хийх чадвартай” гэжээ. Уг роботыг авахад 30 мянган доллар. Харин программ хангамжийг нь сар бүр 1500 доллараар түрээслэн авах юм байна.
Flippy роботыг хүнс, ундны зориулалтын бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг NSF International байгууллагаас сайшаан дэмжсэн байна.