2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, агаарын бохирдол болон мал төллөх хугацаа зэрэгтэй уялдуулан зохицуулжээ.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. Ингэхдээ бага, дунд, ахлах ангийн сурагчид зэрэг амрахаар зохицуулжээ.
Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл долоо хоног үргэлжлэх юм. Ингэхдээ мөн 1-12 дугаар ангийн сурагчид зэрэг амрах юм.
Харин ахлах, дунд, бага ангийнхны зуны амралтын хугацаа харилцан адилгүй үргэлжлэх юм. Тодруулбал, 1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургадугаар сарын 5-н хүртэл хичээллэх юм. Харин ахлах ангийн сурагчид 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-н хүртэл хичээллэх хуваарьтай байна.