“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх гэж байна гэсэн мэдээ гарсан билээ. Уг асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэр хэлэхдээ, “Засгийн газар ажлын хэсгийн хүрээнд төрийн байгууллага дээр байгаа тоо баримтуудыг нэгтгэж байна.
Би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй сүүлийн 10 жил уулзаагүй, 49 хувийн талын хүмүүстэй уулзсан зүйл байхгүй. Энэ асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд таван Ажлын хэсэг гарч, ажиллаж байсан. УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан.
Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоог нь хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ. Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өгөхгүй. Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байх болно
Монголбанк, Хөгжлийн банк, Засгийн газрын бүх төлөөлөл орж ажиллаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэхүү сэдвийг улстөржүүлж байна” гэж хэллээ.