Коронавирус давтан туссанаас үүдэлтэй дэлхийн анхны нас баралт бүртгэгдлээ

2020-10-13 15:28
870x489_0x101_detail_crop_20201013030047_bc0c5d8b_30ece31b6f2c027195e4058c29bf3a392c1e85d141820a6c59e361682eb3e8e5

Нидерландад Ковид-19-ийн давтан тохиолдлоос үүдэлтэй нас баралт бүртгэгджээ. Цар тахлын хохирогч нь 89 настай нэгэн эмэгтэй болсон байна. Энэ эмэгтэй халдвар аваад эдгэрсэн ч дахин хоёр сарын дараа халдварт өртсөн байна. Биеийн байдал нь огцом муудаж, хоёр долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэн боловч эмч нар түүнийг аварч чадаагүй байна.

Энэ бол өвчтөн коронавирусийн хоёр дахь удаагийн халдвар авч, нас барсан дэлхийн анхны тохиолдол юм. Хамгийн сүүлчийн мэдээллээр Бразилд коронавирусийн улмаас 150 мянга гаруй хүн өөд болсон бол Энэтхэгт халдварын тоо 7 саяыг давжээ.

 

mir24.tv/news