Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 23.9 сая нь энэ оны эхний есөн сард төллөсөн байна. Гарсан төлийн 95.7 хувь буюу 22.9 сая төл бойжиж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31 сая эх малын 325.3 мянга энэ оны эхний есөн сард хорогджээ. Хөвсгөл, Төв, Архангай аймгуудад хээлтэгч мал 41.3-93.1 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 54 хувийг эзэлж байна. Харин эхний есөн сард 37 мянган мал өвчнөөр хорогдсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 мянгаар буурсан үзүүлэлт юм.