Баянгол дүүргийн гуравдугаар хороонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хүүхэд харах төвийг хаажээ.
Тодруулбал, Нарны хорооллын 18 дугаар байрны 22 давхарын 2201 тоотод ажиллаж байсан “Бяцхан үрс” нэртэй хүүхэд харах үйлчилгээ нь холбогдох газраас зөвшөөрөл авалгүйгээр гэртээ сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Тиймээс Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, Зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.