Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэдэг шалтгаанаар хойшлуулсан байна.
Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.
Эргэн сануулахад, уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.
Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан байдаг.