Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Тус танилцуулгын эрүүл мэндийн үзүүлэлтээс мэдээлж байна.
Улсын хэмжээнд 2020 оны эхний есөн сарын байдлаар 57.1 мянган эх амаржиж, 57.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эх, төрсөн хүүхэд тус тус 1.8 хувиар буурсан байна. Мөн хугацаанд эхийн эндэгдэл 20 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 53.8 хувиар нэмэгдлээ. 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 35 болж, өмнөх оны мөн үеэс 13-аар нэмэгджээ.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2020 оны эхний есөн сарын байдлаар 15, нялхсын эндэгдэл 13 болж, өмнөх оны мөн үеэс тус тус нэгээр буурсан байна.