Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнд коронавирус илэрчээ. Нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. Монгол Улсад коронавирусийн халдварын 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 234 мянган хүн эдгэрчээ.