Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр хэлэхдээ хил нээхгүй, шаардлагатай гэж үзвэл өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгана.
Аравдугаар сарын 31-нийг дуустал хөл хориог сунгасан. Хил дээр тавьсан хөл хориог үргэлжлүүлнэ гэж бодож байна. Бид цаашид хил нээхгүй, хөл хориог шаардлагатай гэж үзвэл сунгана. Гэхдээ энэ бүхнийг Засгийн газрын хуралдаанаас эцэслэж, шийдвэрлэдэг гэж хэллээ.