Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх гэрээ байгуулсан бүх эмийн сан даатгуулагч иргэдэд 11 дүгээр сарын 01-нээс үйлчилж эхлэхээр ЭМД-ын тухай хуулийг шинэчилсэн. Уг хуулийн дагуу бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг иргэдэд олгодог болж байна. Иимд иргэд өөрт ойр буй эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрдэж байна.
Мөн тухайн иргэний оршин сууж буй газрын өрхийн эмнэлгийн эмч, сумын эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эм олгох жорыг бичдэг байсныг болиулсан. Хөнгөлөлттэй эм олгох жорыг бүх түвшний эмнэлгийн байгууллагын эмч нар бичдэг болгож байна.