АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын коронавирусийн шинжилгээний хариу сүүлийн хэдэн өдрийн турш сөрөг гарч байгаа гэж түүнийг эмчилж буй эмч Шон Конли мэдэгдсэнийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинэни аравдугаар сарын 12-нд нийтэлсэн байна.
“Ерөнхийлөгчийн COVID-19-ийн шинжилгээний тухай та бүхний асуултад хариулахад түүний хариу сүүлийн хэдэн өдрийн турш сөрөг гарч байгаа гэдгийг би дуулгах байна” хэмээн албаны захидалд тэмдэглэжээ.
Шон Конли аравдугаар сарын 10-нд мэдэгдэхдээ коронавирусийн халдвар авсан Ерөнхийлөгч цаашид халдвар түгээхээргүй болсон гэжээ. Харин маргааш нь Америкийн төрийн тэргүүн дэмжигчидтэйгээ уулзаж, бие нь гайхалтай сайн байгаа, ямар ч эм тан уухгүй байгаа гэжээ.
Америкийн төрийн тэргүүн Доналд Трамп COVID-19-ийн халдвар авсан нь энэ сарын 2-нд тодорхой болсон юм. Тэрбээр өвчний хөнгөн шинж тэмдэгтэйгээр гурав хоног эмчлүүлж, үргэлжлүүлэн ордондоо эмчилгээ хийлгэсэн байна.
Эх сурвалж: Iz.ru
Марта