Оросын Онцгой байдлын албаныхан 2023 оноос төөрсөн иргэдийг аврахад хүнд жингийн нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглах ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Онцгой байдлын алба төөрсөн хүмүүсийг олох ажилд одоо ч дрон ашиглаж байгаа юм. Гэхдээ дроноор байршлыг тогтоогоод аврах ангийнхан, шаардлагатай техник хэрэгслээ аван төөрсөн хүний байгаа газар руу очдог бөгөөд байршлаасаа хамаараад зарим үед хэдэн цагаас өдөр ч зарцуулан очдог байна.
Харин хүнд жингийн дрон нь 200 хүртэл кг жинтэй хүнийг өргөх зориулалтын бэхэлгээтэй байх аж. Харин аврах хүний өөрөө бэхэлгээгээ хийж чадахгүй бол түргэн тусламжийн эмч нарын багийг дроноор хүргэх боломжийг судалж байгаа аж.
Л.Баяр