Банк хоорондын гүйлгээ, цахим банкгүйгээр бидний өдөр тутмын амьдралыг төсөөлхөд бэрх юм. Банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН банкны сүлжээнд өчигдөр доголдол гарч бүх төрлийн карт, АТМ, ПОС машин, цахим банк ажиллахгүй болсонд иргэд олон нийтийн цахим сүлжээгээр бухимдлаа илэрхийлжээ.
Тус банкны лавлах утасны опертарууд дээрх асуудлыг харилцагчдадаа ойлгуулахгүйгээр зөвхөн цахим банкны апплекейшинг устгаж дахин татаж авхыг санал болгосон, АТМ-аас мөнгөө авч чадахгүй, дэлгүүрээс худалдан авалт хийх боломжгүй нөхцөл байдал иргэдийн дургүйцлийг хүргэв.
Тус банк албан ёсны цахим хуудсандаа энэ талаар мэдээлж харилцагчдаасаа уучлал хүссэн байна.
Харин өнөөдрөөс эхэлж (2017.06.06) хэвийн ажиллаж байгаа юм байна. Тус банкны салбар нэгжүүд уртасгасан цагаар 20:00 цаг хүртэл ажиллах юм.