Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж,  ихэнх нутгаар   сэрүүснэ. Энэ сарын 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд зарим газраар бороо орно.

Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн