Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгох асуудал юм. Харин энэ асуудал үндсэндээ ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох нь тодорхой болсон байна. Энэ талаар БХБЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат Монгол ТВ -ийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр хэлэхдээ “Энэ оны хагас жилээс хойш БХБЯ, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан холбогдох судалгааг хийсэн байна. Энэ дагуу Засгийн газрын худалдаанд холбогдох танилцуулга хийсэн. Үүнээс үндэслэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ 10 сард багтаан иргэдэд зургаан хувийн хүүтэй олгох асуудлыг судалж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсгийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байна.
Ажлын хэсгээс иргэдэд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ ажил Монгол банканд голлож хийгдэж байгаа ажил. Монгол банкнаас арилжааны банкуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Бэлтгэл ажил дуусахаар иргэдэд ипотекийн зээл олгож эхэлнэ.
Ер нь 8 хувийн ипотекийн зээл зогсож байна. Харин цаашид 6 хувийн ипотекийн зээл шинээр гарч байгаа гэсэн үг. Шинээр гарч байгаа учраас аль болох шинээр зээл авч байгаа иргэдэд олгох чиглэлээр ажиллаж байна” гэжээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/mongoltv/videos/3465258566867769″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]Мөн Энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өчигдөр Монгол ТВ -ийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлэгт оролцохдоо мөн мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр хэлэхдээ “Зээлийн хүүг хувь болгох асуудлаар өнөөдөр, маргаашгүй Монгол банк, Барилга, хот байгуулалтын яам, арилжааны банкуудтай гуравласан гэрээ байгуулах гэж байна. Үүний хүрээнд Монголбанк 50 хувийг, арилжааны банкууд 50 хувийн санхүүжилтийг гаргаад явна.
Гэхдээ Ковидын эсрэг хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Хуулийн хугацаа 2021 онд үргэлжилбэл сунгагдана. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж буйгаар 2021 оны зургаадугаар сар хүртэл ипотекийн зээлийг банкуудтай тохироод эх үүсвэрийг хоёр дахин нэмээд Монголбанк үргэлжлүүлэх боломжтой бөгөөд 2021 оны долоодугаар сараас эрх зүйн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болно.
Тиймээс энэ хугацаанд үндэсний ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгож, корпороцыг байгуулах хууль, дагалдах эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай гэж байгаа” гэсэн юм.
““
Л.Баяр