АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийг ялсан үйл явдалд зориулсан дурсгалын зоосон мөнгө Цагаан ордны бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаанд гарна гэж дэлгүүрийн сайт даваа гарагт мэдэгджээ.
“Түүхэн мөчүүд цувралын дурсгалын зоосонд Трампын Ерөнхийлөгчийн эхний 4 жилийн сүүлийн зоос худалдаалагдаж буйд баяртай байна” хэмээн зоосон мөнгийг зохион бүтээсэн дизайнер Тони Жаннини мэдэгджээ. Энэ зоосон мөнгө бол Трамп үхлийн аюулт вирусийн ялан дийлсэн хувийн ялалт юм гэжээ.
Зоосон мөнгөний зургийг сайтад тавиагүй байна. Эхний хэсгийг нь 11 дүгээр сарын 14-нд дэлгүүрт гаргах ч захиалга нь одооноос эхэлжээ. Нэг зоосон мөнгө 100 америк долларын үнэтэй юм байна. Зоосон мөнгөнөөс олсон орлогын 20 хувийг эрүүл мэндийн байгууллагад хандивлах аж.