Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 3-4-нд 2 хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж бэртжээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дундговь аймгийн Хулд сумын “Үл олдохын тал” гэх газарт энэ сарын 3-нд “Ria Rhino” маркийн автомашин онхолдож, 19 настай жолооч Т амиа алдсан байна.
Мөн энэ өдрийн 20.32 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Шар хад”-ны замын ойролцоо “Mazda Titan” маркийн автомашины жолооч Б хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрснөөс бетонон хашаанд хавчуулагдаж амиа алджээ.
Бусад зам тээврийн осолд гэмтэж бэртсэн 12 хүний дөрөв нь хүүхэд байжээ. Эдгээр хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.