Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган дараах нэр бүхий хүмүүст төрийн дээд, одон медаль гадууллаа.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор:
-Хөдөө ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин С.Чулуунбаатарыг шагналаа. С.Чулуунбаатар нь мал аж ахуйн салбар 48 жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд 24 өрхийн 72 хүнийг ажлын байраар хангаж байгаа аж. Малын тоо толгой нь 3000 давжээ.
-Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Н.Есейг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажилласан бөгөөд хөдөө орон нутагт хийдэггүй олон хагалгааг орон нутагтаа нутагшуулж, олон хүний амь аварчээ.
Монгол Улсын ардын цолоор:
-Чөлөөт бөхийн суурийг тавьж, олон шавь нараа амжилтад хүргэсэн хувь нэмрийг үнэлж ахмад дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Намширыг шагнав.
-Монгол Улсын гавьяат цолоор:
-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Д.Зоригт /Эрчмийн Ундраа компанийн ерөнхий инженер/
-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Г.Нанзад /Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх/
-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ц.Эрдэнэбилэг /АПУ ХХК-ийн гүйцэтгэх захирал/
-Гавьяат багш цолоор Ч.Чанцал /Нийслэлийн ЕБ-ын 73-р сургуулийн захирал/
-Гавьяат багш цолоор М.Гаамаа /Дундговь аймгийн Сайнцагаан сумын ахмад багш/
-Гавьяат багш цолоор Ц.Гомбо /Төв аймгийн Лүн сумын ЕБС-ийн ахмад багш/
-Гавьяат багш цолоор Ш.Дуламсүрэн /Монголын Улсын консерваторийн багш/
-Гавьяат багш цолоор Н.Намжав /ШУТИС-ийн Барилга архитехтурын ахмад багш/
-Гавьяат багш цолоор С.Пүрэвжав /Хөвсгөл аймгийн Галт сумын ахмад багш/
-Гавьяат багш цолоор Б.Энхбаяр /Завхан аймгийн Тэс сумын ЕБС-ийн ахмад багш/
-Гавьяат барилгачин цолоор Ц.Зулхүү /Ариун-Очир ХХК-ийн ерөнхий захирал/
-Гавьяат дасгалжуулагч цолоор Н.Дариймаа /Монголын байт харваагийн холбооны дэргэдэх өсвөрийн дасгалжуулагч/
-Гавьяат жүжигчин цолоор Н.Онон /X-ТҮЦ прадакшны захирал/
-Гавьяат малчин цолоор Ч.Цоггэрэл
-Гавьяат тамирчин цолоор Т.Болд
-Гавьяат тээвэрчин цолоор Л.Ганболд
-Гавьяат хуульч цолоор Б.Галдаа /УЕПГ-ын ахмад ажилтан/
-Хүний гавьяат эмч цолоор З.Лхагвасүрэн /Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч/
-Хүний гавьяат эмч цолоор Г.Байгальмаа /Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын их эмч/
-Хүний гавьяат эмч цолоор Ч.Оюунчимэг /Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч/
-Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Н.Баярмаа /МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч/
-Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор А.Очирболд /чөлөөт уран бүтээлч/
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулуун /хөгжмийн зохиолч/
-Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Д.Бямбадагва
-Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Ж.Батаа Ач анагаах ухааны их сургуулийн багш
-Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Б.Жамсран Ховьд аймгийн эрүүлийг хамгаал
-Сүхбаатарын одонгоор Б.Цэрэнбалдав УЕПГ-ын ахмад ажилтан.