Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн үед авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Нийслэлийн хэмжээнд томуу төст өвчлөл ямар байгаа талаар мэдээллийг хүргэе. Амбулаторийн үзлэг дахь томуу томуу төст өвчний хувийг долоо хоногоор орны ачааллыг өдөр бүр гаргаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн үзлэгийг мэдээг аваад үзвэл нийслэлийн хэмжээнд 75,490 амбулаторийн үзлэг хийгдсэнээс 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй авч үзвэл адил түвшинд явж байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгчдийн дотор авч үзвэл томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 70 орчим хувийг 0-4 насны хүүхэд байгаа бол түргэн тусламжийн дуудлагын 30-33 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлжээ.
Орны ачааллыг авч үзвэл одоохондоо харьцангуй гайгүй байна. Тавны өдрийн байдлаар 1,814 хүн эмчлэгдэж байгаагийн 37.6 хувь нь хүүхдүүд байгаа. Тэдгээр хүүхдүүдийн 50 орчим хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд байна.
НЭМГ-аас томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх бэлэн байдлын хангах үйл ажиллагаа нийслэлийн засаг даргын А577 захирамжаар батлагдсан төлөвлөгөөний дагуу зохин байгуулдаг.
Сүүлийн гурван жилийн байдлаас үзвэл томуугийн өвчлөл жил бүр аравдугаар сард идэвхжээд, арван хоёр, нэгдүгээр сард дэгдэлт хэлбэрээр гарч байгаа.
Тийм учир төлөвлөлтийг хийхдээ орны ачаалал, амбулаторийн үзлэгт эзлэх хувь, , түргэн тусламжийн дуудлагад эзлэх хувь зэргийг харгалзан төлөвлөлт хийдэг. Одоогоор нийслэлд хүүхдийн 1,120 ор байгаа бөгөөд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 5 хүртэлх хувьтай байхад эдгээр орондоо ачааллаа аваад явж болно. Харин үүнээс ихэссэн тохиолдолд нэмж 600 орыг дэлгэхээр бэлэн байдлаа хангачихсан байна” гэлээ.
Л.Баяр