2020-10-02 11:241min00

Д.Нямхүү: Нэмж коронавирус илрээгүй, одоогоор 6 хүн эмчлэгдэж буйгаас 4 нь хөнгөн 2 нь хүндэвтэр байна

unnamed (1)

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт  ХӨСҮТ-ийн лабораториудад нийтдээ 1455 хүнд хийсэн шинжилгээний хариунаас коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан  нийт тохиолдол 313 байна. Үүнээс 307 нь эдгэрсэн нь 98 хувийн эдгэрсэн.  Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалд, 3 нь 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 6 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд 4 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.

Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-ны хооронд нийт 4240 хүний шинжилгээ хийгдсэн. Энэ долоо хоногт коронавирус илрээгүй, дөрвөн хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжсэн. Томуугийн вакцинжуулалт энэ сарын 10-ныг хүртэл улс орон даяар өрнөж байна. БНСУ, Бразилд үйлдвэрлэсэн орц найрлага ижил томуугийн вакциныг Монгол Улс хүлээн авч, иргэдээ вакцинжуулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй