Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд өмнө нь байгаагүй эдийн засгийн хямралыг бий болгосон хэмээн Дэлхийн банкны төлөөллүүд Ази, Номхон далайн бүсийн  эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцуулах үеэрээ хэллээ.

Уг өвчнөөс болж дэлхийн улс орны 90 гаруй хувь эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа аж. Монгол Улсын хувьд эдийн засаг энэ онд 2.5 хувиар агших төлөвтэй хэдий ч 2021 онд 5.6 хувиар өсөх боломжтой хэмээн Дэлхийн банк үзэж байна. Олон улсын түвшинд эдийн засгийн сэргэлт бага байвал Монгол Улсын эдийн өсөлтөд нөлөөлнө. Тиймээс цаашид хийх шинэчлэлүүдээ зоригтой хийхгүй бол Монголын эдийн засаг таван хувийн өсөлттэй байж чадахгүй хэмээв.

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засагтай холбоотой томоохон тайлан гаргаж, цаашид хэрхэн талаар гурван зөвлөмж гаргасан байна. Нэгдүгээрт, Монгол Улс эдийн засгаа өндөр түвшинд байлгахын тулд хуримтлал үүсгэн, тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд өсөн нэмэгдэж, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Гуравдугаарт, авлига болон шүүхийн системээ цэгцлэх тал дээр анхаарахыг зөвлөжээ.

Ингэж  чадвал алсын хараа 2050 он хүртэл тавьж байгаа зорилтуудаа биелүүлж чадна гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн