Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж байна, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу 2020 оны 9-р сарын 24-ний өдөр шалгалт хийгдлээ.Шалгалтаар Шунхлай трейдинг ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоолоо.