Бүржмэл их идсэн эр гэнэт зүрх нь зогсчээ

2020-09-28 11:261min0
258585_original

АНУ-д Массачусетс мужийн нэгэн барилгачин чихэр өвсөөр хийсэн бүржмэл хэт их идсэнээсээ болоод зүрх нь зогсож нас баржээ.

54 настай энэ эр ихэвчлэн жимсний бүржмэл идэх дуртай ч нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө чихэр өвстэй амттанд шилжжээ. Тэрээр кафед үдийн цайгаа ууж байхдаа гэнэт ухаан алан унасан байна. Эмч нар түүнийг сэхээн амьдруулж, эмнэлэгт хүргэсэн ч калийн түвшин нь хэтэрхий доошилсноос болоод зүрхний хэмнэл нь алдагдаж эхэлснийг тогтоожээ. Маргааш өдөр нь тэрээр нас баржээ.

Чихэр өвсийг бага тунгаар хэрэглэсэн ч артерын даралт ихэсдэг байна. Чихэр өвсний үндэс нь глицирризины хүчил агууулдаг нь бие махбодыг калийн хэмжээг багасгадаг аж.

mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй