Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ -ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “2020.09.25 – 2020.09.27 -н хүртэл сүүлийн гурван хоногт 1,626 хүн шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу ковид-19 илрээгүй. ХӨСҮД эмчлэгдсэн байсан 84 настай эмэгтэй 24 настай эрэгтэй хоёр хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 313 хүн байна. Үүнээс 305 хүн эдгэрсэн байна. Эдгэсэн хүмүүсээс арван хүн судлалын ажиглалтад шилжсэн бол дөрвөн хүн гэрийн ажиглалтад байна. Нийт тохиолдлын 291 хүний ажиглалтад тандалт дууссан. Халдвартын клиникт найман хүн эмчлэгдэж байна. Үүний зургаан хүн нь хөнгөн хоёр тохиолдол нь хүндэвтэр байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн