Улаанбаатар олон улсын XII кино наадам ирэх аравдугаар сард болно. UBIFF Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна.

Наадмын хүрээнд:

• Нээлтийн үйл ажиллагаа ба Монгол киноны нээлт
• Онцлох орон “Франц”-ын кино хөтөлбөр
• “Хангарьд” Монгол киноны уралдаант хөтөлбөр
• “Шинэ хязгаар” хэсэг: Монгол кино болон Азийн кино үзвэр
• Олон улсын кино хөтөлбөр
• Кино форум
 Кино сургалт тус тус зохион байгуулагдана.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн