ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвд 1296 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. Харин түргэн тусламжийн 103 утсанд 1759 дуудлага холбогдсоноос хүүдийн өвчин, осол гэмтэл, цусны даралт ихсэлттэй холбоотой дуудлага зонхилсон байна.
Есдүгээр сарын 24-ний байдлаар нийт 4632 хүн амбулаториор үйлчлүүлсэний 37 нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой шалтгаанаар зөвлөгөө, үйлчилгээ авчээ. Мөн ЗӨСҮТ-д тарваган тахлын 2 сэжигтэй тохиолдлын дуудлага иржээ.
ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 24-ний өдөр нийт 33 хүүхэд төрсөн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 2758 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ өдөр нийт 261 мэс засал хийгдсэнээс яаралтай 83, төлөвлөгөөт 178 мэс засал байв. ГССҮТ-д 337 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.