Олон Улсын Монгол судлалын Холбооноос санаачлан “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” цувралын хүрээнд Дани Улсын Үндэсний музейн судлаач Кристалл Браед тус музейн сан хөмрөг хадгалагдаж буй ХХ зууны эхэн үеийн монголчуудтай холбоотой түүхэн гэрэл зургуудыг хамтран хэвлэн нийлүүлэх хүсэлтийг 2018 онд тавьснаар эдүгээ 6 дахь ном хэвлэгдэн гарсан байна.
Тус музейн сан хөмрөгт буй зургууд нь ХХ 10-аад онд телефон утасны шугам засварын ажлаар Өргөөд ирсэн Алберстагы тэмдэглэл ба гэрэл зургаас гадна 1920 –иод оны одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган талд суурьшин амьдарч байсан Даничуудын авсан гэрэл зураг тэмдэглэл зэрэг нь хадгалагдаж байдаг ажээ. Тодруулбал Монголд 1921-1928 онд ажиллаж, амьдарч байсан Дани улсын иргэн, утсан холбооны мэргэжилтэн К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зураг юм.
ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Түүхч, Академич, Соёлын сайд С.Чулуун төслийг санаачлан, удирдан ажиллаж байна. Тэрбээр үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Монгол орон Монголчууд-VI” дахь цуврал номд 1919-1928 онд Монголд ажиллаж, амьдарч байсан даничуудын авсан гэрэл зургууд бөгөөд өдгөө Дани улсын Копенгагений Хааны музейд хадгалагдаж байна. Бид зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр гэрэл зургуудыг авч ном болгон монголчууддаа хүргэж байна. “Монгол орон Монголчууд” цуврал нийт 10 боть гарна. Долоо дахь цуврал нь 1911-1913 онд Монголд ирж зураг авсан Ухтомский гэж хүний бүрэн цуглуулга. Дараагийнх нь Английн архивт хадгалагдаж буй 1903-1919 оны хоорондох Монголын тухай өгүүлэх дөрвөн жуулчны бүрэн цуглуулгаас бүтэх юм. Гадаадад байгаа Монголын гэрэл зургууд бол манай улсын түүх, угсаатны зүйн судлалын үндсэн эх сурвалж” гэлээ. Мөн энэ бүх гэрэл зургуудыг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн юм.
Л.Баяр