АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Трампын ээлжит мэдэгдэлд хөх инээд нь хүрсэн гэж мэдэгдлээ. Учир нь нөхөр Трамп ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд ялагдсан тохиолдолд засгийн эрхийг тайвнаар шилжүүлэх үүргээсээ татгалзсан гэнэ. Тэр дахиад л шуудангаар санал хураахын аюултай талыг яриад эхэлсэн аж.

Америкийн төрийн тэргүүн Доналд Трамп “Шуудангаар санал өгнө гэдэг үнэхээр аймшигтай. Шуудангаар санал өгөхөө л больчих. Тэгвэл бүх зүйл маш тайван болно. Засгийг шилжүүлэх юм болохгүй. Шударгаар хэлэхэд үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн гэнэ.

Үүнээс гадна Трамп Британийн хунтайж Харри, эхнэр Меган Маркл нарын саналаа өгөхийг уриалсан бичлэгийн талаар “Хэзээ ч тэр эмэгтэйн фэн байгаагүй. Үүнийг ч тэр мэддэг гэж бодож байна. Харрид том амжилт хүсье. Тэр эмэгтэй хунтайжид хэрэг болно” хэмээн тэмдэглэжээ.

Хунтайж Харри, Меган нар аль нэг нэр дэвшигчид саналаа өгөөрэй гэж уриалаагүй ч олон хүн энэ бичлэгийг Жо Байденыг дэмжсэн бичлэг гэж дүгнэсэн аж.

mir24.tv/news

By updown

One thought on “Трамп ялагдсан тохиолдолд засгийн эрхийг тайвнаар шилжүүлэх нь эргэлзээтэй байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн