Жо Байден Трампаас 10%-иар илүүрхэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жозеф Байден улс даяар одоогийн төрийн тэргүүн Доналд Трампаас 10 хувиар илүүрхэж байгааг Маркеттын их сургууль, Квиннипэкийн их сургуулиас явуулсан санал асуулгуудын дүн харуулж байна.

Маркеттын санал асуулгаар Байден улс орон даяар 50 хувийн дэмжлэгтэй байхад Трамп 40% байна. Одоогийн төрийн тэргүүний ажлыг америкчуудын 41 хувь нь сайшааж байхад 58 хувь нь эсэргүүцжээ.

Харин Квиннипэкийн их сургуулийн санал асуулгаар Байден 52 хувиар тэргүүлж байхад Трамп 42-хон хувьтай байна.

Сонгогчдын 94 хувь нь хэнийг сонгохоо аль хэдийн тогтоосон болохыг шинжээчид тогтоожээ. Харин 5 хувь нь сонгуульд хэнд өгөхөө мэдэхгүй байна. Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн тал орчим хувь нь сонгуулийн өдөр биечлэн саналаа өгнө гэсэн бол гуравны нэг нь шуудангаар буюу эчнээгээр өгнө гэжээ.

Маркеттын их сургуулийн санал асуулга есдүгээр сарын 8-15-ны хооронд 1357 сонгогчийн дунд болсон. Боломжит магадлалын зөрүү 3,6 хувь. Харин Квиннипэкийн их сургуулийн санал хураалт есдүгээр сарын 17-21-ний хооронд 1302 сонгогчийн дунд болсон, зөрүү 2,7 хувьтай аж.

mir24.tv/news

2 thoughts on “Жо Байден Трампаас 10%-иар илүүрхэж байна

  1. Зочин 2020-09-25 06:58 at 06:58

    Худлаа шаагаад бай.

    Хариулах
  2. Зочин 2020-09-25 07:41 at 07:41

    Демократ (ардчилагч) ба демогогч (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол увайгүй худалч хулгайчийн нэг мөн чанарын хоёр нүүр юм. Демагог этгээд бол үнэн зөв мэдээлэлгүй болгосон учраас мэдлэггүй, баримжаагүй харанхуй сүрэг болгосон бөөн хүмүүсийн дотоод хамгийн бурангуй зөн дээр нь чадварлаг тоглож тэдний сонсож хууртаж тайвшрах гээд байгаа зүйлийг нь ярьж өгч улмаар тэдэнд хоосон амлаж бас тэднийг зориудаар хөөргөн магтаж эрүүл ухаан логикийг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд татан оруулдаг увайгүй үнэгэн зальтан юм. Үүний тулд демагогч их уран гоё үгс чамин зүйрлэлүүдийг чадварлаг хэрэглэн тэрхэн зуурт хүмүүст таалагдах манж магтаал урсгах мөн тал засаж саймшрах тактикийг байнга чадамгай ашигладаг бөгөөд тэрбээр илтгэх урлагийн болон олон нийтийн сэтгэл зүйг хууран мэхлэх зарим тусгай арга барилуудыг заалгаж ямар нэг хэмжээнд эзэмшсэн байдаг. Демогогч демократч энэхүү дархан мэхээ голдуу улс төрийн зальжин сурталчилгаа, хоосон онол хөндий суртал ухуулгын зорилгоор хэрэглэдэг бөгөөд нэг үгээр хэлэх юм бол зөвхөн хоосон үгээр цатгагч, хүмүүсийн сэтгэл зүйг хууран мэхэлж хошгируулагч гэсэн үг юм.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн