2020-09-24 11:031min00

Монгол Улсад “Газпром ” компанийн төлөөлөгчид ирж байгалийн хийн хоолой дамжуулах төсөлтэй танилцана

ff75df9b05b3df4e86b327af2bbf3223

Монголын нутгаар ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой дамжуулах төслийн ТЭЗҮ-ийн маршрутыг энэ сард багтаж эцэслэхээр талууд тохирсон гэж эх сурвалж мэдээллээ.  

Мөн энэ сард “Газпром ” компанийн төлөөлөгчид ирж боломжит хувилбаруудтай танилцан дүгнэлт хийх ажээ. Холбогдох судалгааны ажлуудыг гурван улсын төрийн өмчит компаниуд хийж эхэлсэн.

Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлалаар “Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдсэн тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.

Байгалийн хийн хоолой дамжуулах төсөл хэрэгжвэл жилд 50 тэрбум куб метр хүртэл байгалийн хий дамжуулах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй