Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр В.Батчимэг хэлхэдээ
” Дэлхий нийтэд цар тахлын онцгой үе нүүрлээд буй ч аялал жуулчлалын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах нь зүйтэй. Тиймээс бид “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг цахимаар зохион байгуулах гэж байна. Тус наадам нь Жаргалантын ам буюу Чингисийн хүрээ цогцолборт энэ амралтын өдөр зохион байгуулагдана” гэлээ.
Мөн Ш.Цогтхүү хэлэхдээ “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа болох гэж байна. Энэ нь үндэсний спорт учир манай улсыг гадаадад сурталчлах, жуулчдыг татах нэг арга хэмжээ мөн. Цар тахал тархаад хүнд нөхцөл үүсээд буй ч бид хуваарийн дагуу тус тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэлээ.
.
Л.Баяр