Үсний уналтыг ихэвчлэн стресс, жин алдагдалт, төмрийн дутагдалтай холбон тайлбарладаг. Хүн өдөрт 100 хүртэлх тооны үсээ алддаг бөгөөд энэ нь зөвхөн толгойнх биш, бүх биеийн үс багтдар гэнэ.
Гэхдээ хоол судлаачид үсний уналтыг зогсоох, шинээр ургалтыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнийг олжээ. Энэ бол тахианы өндөг. Хоол судлаач Райан Раманы хэлснээр өндөг нь уураг, биотин буюу В бүлгийн витаминаар баялаг. Энэ нь тосны хүчил, кератин ялгаруулахад оролцдог.
Гэтэл кератин нь үсний химийн гол нэгдэл болохоор үсэнд сайн нөлөөтэй. Үүнээс гадна өндөг нь цайр, селен болон шаардлагатай бусад эрдэс бодисын эх үүсвэр. Түүнчлэн энэ бүтээгдэхүүн сайн холестериныг нэмэгдүүлж, мууг бууруулдаг.
Энэ бүгд нь судасны хатуурлаас сэргийлж, хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Гэхдээ халзралтаас сэргийлэхийн тулд өндгийг авокадотой хэрэглэх нь зөв. Учир нь энэ жимс үсний ургалтыг дэмжигч Е витамин агуулдаг байна.