Алтай ятга нь 1400 жилийн өмнөх эртний нүүдэлчин монголчуудын хөгжмийн зэмсэг гэдгийг Монгол-Германы судлаачид нотолсон юм.
2008 онд Ховд аймгийн, Манхан сумын “Жаргалант хайрхан”-ы хормой, хадны булшнаас олдсон эртний нүүдэлчин монголчуудын хөгжмийн зэмсэг, олдворыг дахин сэргээсэн юм.
Хүчирхэг Монголчуудын түүхэн дэх өв соёлын уламжлал нь өнөө цагийн Соёлын яамны бодлогын нэг байх ёстой бөгөөд үүгээр ард түмнээ гэгээрүүлэн засаглах ёстой.Соёлын яамандаа гүн хүндэтгэл үзүүлэн Сайд С.Чулуун болон түүний баг, хамт олонд, ардаа соён гэгээрүүлэх удирдахуйн их амжилтыг хүсэн ерөөж Алтай ятгаа бэлэглэв.