Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Зөвхөн ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хилээр нэвтрүүлж байгаа гэв – updown.mn

Зөвхөн ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хилээр нэвтрүүлж байгаа гэв

Хууль, хүчний байгууллагын удирдлагууд иргэдийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудлуудад албан ёсны хариулт өглөө.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 21-нд улсын хил хааснаас хойш 22,400 гаруй иргэнээ татан аваад байна. Мөн 48 улсаас 10,400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байна. Ойрын үед таван удаагийн нислэгээр 1,000 гаруй иргэнийг татан авчирна.

Өнөөдрийн байдлаар услын хэмжээнд 70 тусгаарлах байранд 3,703 иргэн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Коронавирусийн 312 тохиолдол батлагдснаас 302 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна.

Түүнчлэн бүтээн байгуулалтт томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах нарийн мэргэжлийн гадаадын инженер, техникийн мэргэжилтнүүдийг зохион байгуулалттайгаар татаж байгаа. Энэ ажлыг зохион байгуулахдаа тухайн байгууллагын хүсэлт болон одоо мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримтлан ажиллаж байна.

БНХАУ-аас орж ирэх инженер техникийн ажилтнуудыг Замын-Үүд боомтоор хил нэвтэрмэгц шинжилгээнд хамруулан тусгаарлах байр руу тээвэрлэж байгаа. Тусгаарлагдах хугацаа 21 хоног. Тусгаарлалтын хоног дууссан дараа бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа.

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн “Монгол Улсын хил тайван, халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийн шугам өөрчлөгдөөгүй, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ бүрэн хэрэгжиж байгаа. Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж байна. Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хэрэгслийг хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын хилээр зорчигчийг зөвхөн УОК-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн дагуу шалгаж, нэвтрүүлж байгаа. Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хяналт шалгалтгүйгээр хил нэвтрүүлж байна гэдэг худал мэдээлэл тараагдах боллоо. Хилчид үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа. Улсын хилээр олон улсын ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хууль дүрмийн дагуу нэвтрүүлж байгаа. Улсын хилээр хууль бусаар нэг ч хүн нэвтрүүлээгүй болно.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Коронвирусийн тархалтаас болоод Монгол Улсаас виз хүссэн иргэдийн тоо өмнөх жилүүдийг бодвол эрс багассан.

Үүнийг дагаад Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй. Зөвхөн УОК болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүс орж ирж байгаа. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдийн тоо, хөдөлмөр эрхэлж байгаа байдал манай байгууллагын бүрэн хяналтад байгаа.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд Цагдаагийн байгууллага УОК-ын шийдвэрээр харуул хамгаалалттын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн явдал гараагүй.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар худал мэдээлэл тарааж байгааг цагдаагийн байгууллага шалгах болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн